“Хятад эмч” киноны жүжигчин Юань Чюань шилдгийн шагналыг хүртэв
2022-07-31 17:01:55
Share
Share this with Close
youtube WeChat

Кино урлагийн 36-р удаагийн “Зуун цэцэгсийн шагнал” арга хэмжээний хаалт хийгээд шагнал гардуулах ёслол 7-р сарын 30-нд Хятадын Ухань хотноо болов. Хятад улсын жүжигчин Юань Чюань цар тахлын халдварын эсрэг тэмцсэн сэдэвт “Хятад эмч” киноны дүрийг чадварлаг бүтээснээрээ хамгийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртлээ.

Кино урлагийн “Зуун цэцэгсийн шагнал”-ыг анх 1962 онд үүсгэн зохион байгуулсан бөгөөд БНХАУ-ын хамгийн олон жилийн түүхтэй киноны шагналын арга хэмжээ юм. “Хятад эмч” киног Хятадын Хубэйгийн Чанжян кино үйлдвэрийн корпорациас голлон зохион бүтээсэн бөгөөд цар тахлын эсрэг тэмцлийн эмчилгээний байдлаар сэдэвлэжээ. Тус кино нь 2020 онд КОВИД-19 халдварын эсрэг тэмцсэн үнэн бодит үйл явдлаар үлгэрлэж, Хятад улсын олон газрын эмч нар цар тахлын халдварын эсрэг тэмцэлд амь хувиа хайрлалгүй оролцон, Ухань дахь цар тахлын халдварын эсрэг тэмцлийн эхний фронтод гавшгайлан ажиллаж, Хятадын ард түмний амь насны аюулгүй байдлыг сахин хамгаалсан түүхийг харуулжээ.





\Уртнасан.\