Энэ он гарснаас хойш, Хятад улсын ногоон санхүүжилтийн хөгжил нь олон төрлийн, цар хүрээг тэлэхээс дүрэм журмыг шинэчлэн сайжруулахад чиглэсэн цуврал ахиц дэвшлүүдийг хийжээ. Төв банкны сүүлийн үеийн мэдээллээс харахад, оны эхний хагаст дотоод болон гадаад валютаар олгосон ногоон зээлийн үлдэгдэл мөнгө өмнөх оны мөн үеэс 40 гаруй хувиар өссөн байна.
Тоо баримтаас үзвэл, энэ оны хоёрдугаар улирлын эцсийн байдлаар, дотоодын болон гадаад валютаар олгосон ногоон зээлийн үлдэгдэл 19.55 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 40.4%-иар өсөж, олон төрлийн зээлийн өсөлтөөс 29.6 нэгжээр өндөр байна. Үүнд нүүрсхүчлийн ялгаруулалтыг шууд болон шууд бусаар бууруулсан үр өгөөжтэй төслүүдэд олгосон зээлийн үлдэгдэл тус тус 8 их наяд юань буюу 4.93 их наяд юаньд хүрч, ногоон зээлийн үлдэгдлийн 66.2 хувийг эзэлж байна.
Ногоон санхүүжилт гэдэг нь байгаль орчныг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах, эрчим хүчний нөөцийг хэмнэх зэрэг холбогдох салбарт үр ашигтай ашиглахад чиглэсэн санхүүгийн үйлчилгээг хэлдэг бөгөөд энэ нь байгаль орчныг хамгаалах, эрчим хүч хэмнэх, цэвэр эрчим хүчний салбаруудад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг.