Хятад Европийн төмөр замаарх ачаа тээвэрлэлт нэмэгдсээр байна
2022-08-04 16:47:11
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны 1-7-р сард Хятад-Европ маршрутын төмөр замаар 8990 удаагийн галт тэрэгний цуваа ажиллуулж, 869 мянган чингэлэг ачаа бараа зөөвөрлөсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тус бүр 3-4 хувиар нэмэгджээ. Долдугаар сард 1517 галт тэрэг ажиллаж, 149 чингэлэг ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тус бүр 11-12 хувиар нэмэгдэж түүхэн дээд амжилт тогтоолоо. Хятад-Европын галт тэрэгний цуваа нь шуурхай, аюулгүй, тогтвортой, ногоон эдийн засаг бүхий хил дамнасан ложистикийн үйлчилгээ үзүүлж, олон улсын аж үйлдвэр, нийлүүлэлтийн гинжийн хэлхээний жигд урсгалыг баталгаажуулж, “Бүс ба зам”-ыг бүтээн байгуулалтад тус нэмэр болж байна.

Саяхан Хятадын Шааньши мужийн Үндэсний төмөр замын худалдааны ХХК-аас илгээсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүхий 50 вагон ачаа Хятад-Европ чиглэлийн X8151 дугаар галт тэргээр Ши-Ань хотын олон улсын боомтоос хөдөлж, Манжуураар дайрч ОХУ-ын нийслэл Москвад хүрэв. Шааьши муж дахь Үндэсний төмөр замын худалдааны ХХК-ийн ерөнхий менежер Чен Юнь хэлэхдээ:Энэ нь манай компаниас зохион байгуулан ажиллуулж буй анхны цуваа учраас ихээхэн ач холбогдол өгч байна. Компаний бизнес маань албан ёсоор эхэллээ. Бид энэ амжилтаа түшиглэн цаашид хичээн ажиллаж, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гинжийн хэлхээний болон аж үйлдвэрийн сүлжээг нэгтгэн, тээвэр, дотоодын, олон улсын худалдааг эрчимжүүлэхийн зэрэгцээ Шааньши мужийнхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах болно гэжээ.

Энэ оны эхний хагаст Ши-Ань хотоос Хятад-Европ чиглэлийн1791 галт тэрэг ажиллуулж, үндсэн үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлэн, хамгийн хурдан, хамгийн оюунлаг, хамгийн өргөн цар хүрээг хамарсан, хамгийн бүрэн үйлчилгээтэй, хамгийн хямд төсөр цувааг бий болгожээ. Ши-Ань баруун вокзалын олон улсын боомтын буудлын дарга Бай Куаньфэн хэлэхдээ:Ши-Ань хотын олон улсын боомт нь Хятад-Европын галт тэрэгний эхний өртөөний хувьд ажлын явцаа түргэтгэж, үр ашгаа дээшлүүлэн, тээвэрлэлт, хяналт шалгалт, шилжүүлэн ачих ажлуудыг түргэн шуурхай гүйцэтгэж, Хятад-Европын цувааны баталгаатай үйлчилгээг хангаж байна.

Энэ жил Хятад-Европын цуваа нь Ши-Ань, Чүньчин хотуудаас "Хоёр тэнгис"-ийн сувгаар Румын улсын Константа руу шинэ төмөр зам-далайн тээврийн хосолсон шугам нээж, хамрах цар хүрээгээ өргөжүүлэв. Өнөөдрийн байдлаар Хятад-Европын цуваа нь Европын 24 орны 200 хоттой холбогджээ.

Үүнээс гадна Алаг уулын ам, Хоргос, Манжуур зэрэг боомтууд ч хүчин чадлаа нэмэгдүүлж, өргөтгөж шинэчлэх ажлаа эрчимжүүлсээр байна. Энэ оны эхний долоон сард Хятад-Европын цувааны баруун, дунд, зүүн шугамын өдөр тутмын тээвэрлэлтийн хүчин чадал 2020 оныхоос тус бүр 18.3, 17.7, 36.5 хувиар нэмэгдсэн байна. Хятадын Үндэсний төмөр замын Хөххотын товчооны ХХК-ны Эрээн өртөөний диспетчерийн цехийн дарга Юн Жижюнь: Эрээн хотын боомт дахь хилийн зогсоол, шалган нэвтрүүлэх цэгүүдийн ирэх, гарах шугамыг нэмснээр өдөр тутмын хүчин чадлаа хоёр цуваагаар нэмэгдүүлэв гэжээ.

Хятад-Европын цуваа цаашид дэд бүтцийн байгуулалтаа эрчимжүүлж, олон улсын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, тээврийн хүчин чадлаа ахиулах төлөвлөгөөтэй байгаа аж.