Хятад-АСЕАН-ы хэвлэл мэдээллийн зөвлөхүүдийн форум болов
2022-08-06 21:53:44
Share
Share this with Close
youtube WeChat

5-нд 2022 оны Хятад-АСЕАН-ы хэвлэл мэдээллийн зөвлөхүүдийн форум Бээжин хотноо болж өнгөрлөө. "Дэлхийн хөгжил: Нэгдмэл хувь заяа, хамтын үйл ажиллагаа" уриан дор болсон энэ арга хэмжээнд Хятад болон АСЕАН-ы 10 орны албаны хүмүүс, гол гол хэвлэл мэдээллийн байгууллагын тэргүүнүүд, зөвлөхүүдийн төлөөлөл болон эрдэмтэн судлаачид цахим болон танхимын хэлбэрээр оролцож, дэлхийн хөгжлийн санаачилгын хэрэгжилтийг дэмжих, Хятад АСЕАН-ы иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулах зэрэг талаар санал солилцов.


Энэ удаагийн форумд гол нь хэвлэл мэдээллийн салбарын зөвлөхүүд дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэх, солилцоо итгэлцлийг нэмэгдүүлэх зэрэг талд хэрхэн идэвхтэй үүрэг гүйцэтгэх асуудлыг авч хэлэлцжээ.

Хятад АСЕАН-ы бүс нутгийн улс орнуудын ард түмэн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, хөгжил цэцэглэл, хамтын ялалтыг баталгаажуулах  хүсэл эрмэлзэлтэй байгаа юм. Үүний дагуу, энхийн хөгжилд заналхийлсэн сөрөг хүчин зүйлийг зохицуулж, сайн сайхан гэр орноо бүтээн байгуулах хамтын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ хэмээн Арга хэмжээнд оролцсон зочид төлөөлөгчид санал нэгдэв.