Ложистикийн саадгүй нэвтрэхийг баталгаажуулж байна
2022-08-06 16:54:44
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 5-нд бүх Хятадын бараа тээвэрлэлтийн ложистикийн үйл ажиллагаа эмх цэгцтэй явагдаж, буухиа шуудангийн илгээмж хүргэсэн тоо хэмжээ өмнөх сараас 1.4%-иар нэмэгдсэнийг сүүлийн үеийн тоо бүртгэл харуулжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн Ложистикийн саадгүй нэвтрэхийг баталгаажуулах ажлын удирдах хэсгийн хянасан ерөнхий тоо бүртгэлээс үзэхэд, 8-р сарын 5-нд Хятад улсын төмөр замын ачаа тээвэрлэлт үргэлжлэн өндөр түвшинд ажиллаж, 10 сая 255 мянган тонн ачаа бараа тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 0.35%-иар буурчээ. Хятад улсын хурдны авто замаар ачаа тээвэрлэлтийн нийт 7 сая 317 мянган машин зорчсон нь өмнөх сарынхаас 0.51%-иар нэмэгджээ. Боомтуудын ачаа бараа хүлээн авсан, илгээсэн хэмжээ 31 сая 305 мянган тоннд хүрсэн нь өмнөх сарынхаас  9.6%-иар буурч, нийт 685 мянган ширхэг стандарт чингэлэгийг хүлээн авсан, илгээсэн нь өмнөх сарынхаас  13.9%-иар багасчээ. Иргэний агаарын тээврийн ачаа тээвэрлэлтийг баталгаажуулах нислэгийн тоо өмнөх сарынхаас 1.0%-иар буурчээ.

Шуудангийн буухиа илгээмжийн салбар нийт 297 сая ширхэг илгээмж хүлээн авсан нь өмнөх сарынхаас  0.3%-иар буурч, харин 299 сая ширхэг илгээмжийг хүргэж өгсөн нь өмнөх сарын мөн үеэс 1.4%-иар өссөн байна.




\Уртнасан.\