Хятадын ГХЯ хариу арга хэмжээг нийтлэв
2022-08-06 18:06:26
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Хятадын талын хатуу эсэргүүцэл хийгээд төв чангаар харилцсаныг үл ойшоон зориудаар Хятад улсын Тайваньд хүрсэн явдалд чиглүүлэн 8-р сарын 5-нд Хятадын ГХЯ цаашид авах хариу арга хэмжээг зарлан мэдэгдэв. Тухайлбал:

Нэг, Хятад, Америк хоёр армийн байлдааны тойргийн удирдагчид утсаар ярихыг цуцална.

Хоёр, Хятад, Америкийн Батлан хамгаалах яамны ажлын уулзалтыг цуцална.

Гурав, Хятад, Америкийн тэнгис далай дахь цэргийн аюулгүй байдлын зөвшилцлийн механизмын хурлыг цуцална.

Дөрөв, Хятад, Америкийн хууль бусаар цагаачилсан иргэдийг буцаах тухай хамтын ажиллагааг түр зогсооно.

Тав, Хятад, Америкийн эрүүгийн хэргийн хууль зүйн туслалцааны тухай хамтын ажиллагааг түр зогсооно.

Зургаа, үндэстэн дамнасан гэмт хэрэгт цохилт өгөх тухай Хятад, Америкийн хамтын ажиллагааг түр зогсооно.

Долоо, Мансууруулах бодисыг хориглох тухай Хятад, Америкийн хамтын ажиллагааг түр зогсооно.

Найм, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах тухай Хятад, Америкийн зөвшилцлийг түр зогсоох эдгээр болно.






\Уртнасан.\