“Вэньтянь” бүхээгээс харагдсан эх дэлхийн үзэмж
2022-08-10 19:33:03
Share
Share this with Close
youtube WeChat

“Вэньтянь” хэмээх лаборатори бүхээгийг тойрог замын станцын “Тяньхэ” үндсэн бүхээгт холбосноор Хятадын сансрын станцын гаднаас харагдах “үзэмжүүд” хэд хэдээр нэмэгдэв. Саяхан Хятадын сансрын станцынхан сансар дахь аялалын фото зургаасаа илгээлээ. “Тяньхэ” бүхээгийн хэсгээс “Вэньтянь” лаборатори бүхээгийн нарны хавтан алгуурхан эргэх нь харагдах бөгөөд “Вэньтянь” лаборатори бүхээгээс харагдсан эх дэлхийн үзэсгэлэнтэй үзэмж камерын дуранд буужээ.

Үүнээс гадна Хятадын сансрын станцад удахгүй шинэ бүхээг нэмэгдэх юм. “Мэнтянь” хэмээх лаборатори бүхээгийг судлан бүтээх бүх ажил нэгэнтээ дуусаж, саяхан Вэньчаны сансрын хөөргөлтийн талбайд аваачив. Цаашид төлөвлөгөө ёсоор хөөргөлтийн бүсэд тус бүхээгийн төрөл бүрийн угсралт болон турших ажил өрнөнө.




\Уртнасан.\