Хятад улсад хөрөнгө оруулах нь ирээдүйдээ хөрөнгө оруулж байна гэсэн үг юм
2022-08-15 22:17:40
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 15-нд болсон Хятад улсын эдийн засгийн эрхлэлтийн тухай хэвлэлийн бага хурал дээр “Эдийн засаг сэргэх хандлагаа хадгалсаар” гэх үг хүмүүст хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн бөгөөд энэ нь Хятад улсын эдийн засгийн тухай гаднынхны итгэлийг улам нэмэгдүүлсэн болно.

Хятад улсын албаны тоо баримтын дагуу, 2022 оны эхний хагаст ДНБ өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.5%-р нэмэгдэв. Үүнд оны эхний улиралд 4.8%-р, хоёрдугаар улиралд 0.4%-р тус тус нэмэгдсэн бол хоёрдугаар улирлын эдийн засгийн эерэг өсөлтийг биелүүлэх нь маш хялбар бус байсан бөгөөд эдийн засгийн ерөнхий төлөвийг тогтворжуулахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

7-р сард олон улсын нөхцөл байдал үргэлжлэн ээдрээ будлиантай байж, дэлхийн эдийн засгийн сэргэлт хүч муутайн дээр цар тахал дэлхийн олон газарт гаарч, олон оронд өндөр халуун цаг агаар, үер усны гамшиг зэрэг давхацсан нөхцөлд Хятад улсын эдийн засаг мөн тогтвортой урагшилна гэдэг тэр чигээрээ амар бус зүйл юм.

Одоогоос арваад хоногийн өмнө Хятадын Худалдааг дэмжих нийгэмлэг хамгийн сүүлийн үеийн гадаадын хөрөнгө оруулалтын бизнес орчны тухай судалгааны тайлан нийтэлж тэмдэглэхдээ, 2022 оны хоёрдугаар улиралд гаднын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийн 91% нь Хятад улсад ажил төрлөө тэлж өргөжүүлэх хүсэлттэй байгаа юм байна.

“Зах зээлээ тэлнэ”, “Хятад улс бол аж ахуйн нэгжүүдийн стратегийн чухал газар” зэрэг нь гаднын аж ахуйн нэгжүүд Хятад улс дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн хамгийн гол чухал хоёр шалтгаан болж, 7-р сарын эдийн засгийн үзүүлэлтээс харахад эдгээр аж ахуйн нэгжүүд Хятад улсын зах зээл, хөгжлийн талаар итгэл улам бүр нэмэгдсээр аж.

8-р сард Хятад улсын эдийн засаг, тэр дундаа аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн гол эрэлт шаардлагын индекс үргэлжлэн сэргэж, жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн нэмүү өртөг, үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс, импорт экспорт, нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт зэрэг нь бүгд өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгдсэн байна.

Хятад улсын эдийн засгийн хувьд ажлын байрны орон тоо болон юмны үнэ ханш бол хамгийн чухал үзүүлэлтүүд юм. 7-р сард үндэсний хэмжээнд хот суурины ажилгүйдэл 5.4%-тай гарсан нь өнгөрсөн сарынхаас 0.1 пунктаар багассан байна. Ажлаар хангах нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг тогтворжуулахад бүр ч чухал үүрэг гүйцэтгэж байдаг. 7-р сард Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс мөн үеийнхээс 2.7%-р өссөн нь 3% гэх бүтэн жилийн өсөлтийн тухай төсөөллөөс доогуур гарчээ.

Дэлхийн хэмжээнд Хятад улсын барааны үнэ ханш тогтвортой байгаа нь Америк болон Европын орнуудын дөндөс гэвэл 8%-с илүүгээр өсөж байгаатай шууд илт харьцуулалт болсон байна. 2022 оны тавдугаар сард Хятад улсын засгийн газар санхүү, валют, хөрөнгө оруулалтыг тогтворжуулж, хэрэглээг дэмжих, үр тариа, эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулах, аж үйлдвэрийн гинжин хэлхээг батлах, иргэдийн амьжиргааг батлах 33 цогц бодлого, арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд татвар хураамж, тусгай зориулалтын бонд, засгийн газрын нийлүүлэлт зэргийн нэмэлт, дагалт арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлснээр, валютын бодлого зүй зохистой хэрэгжиж, аж ахуйн нэгжийн хөрөнгийн босголтын өртөг буурсан нь эдийн засгийн тогтвортой сэргэлтэд мөн чухал үүрэг гүйцэтгэжээ. Өдгөө дэлхийн эдийн засгийн сэргэлт зогсонгуйрах, дахин унах эрсдэл нэмэгдсээр байгаа үед Хятад улс арга бүхнийг сайтар хянуур төлөвлөж хэрэгжүүлэн, дэлхийн эдийн засгийг улам их эрч хүчээр хангаж байгаа тул Хятад улсад хөрөнгө оруулах нь ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа хэрэг юм.