Шинжааны өндөрлөгт 30 жил ажилласан морьтон эмч
2022-08-18 15:24:39
Share
Share this with Close
youtube WeChat

Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Тэкс хошууны Бао Задүн бэлчээрийн бүсэд Жуматай Обек хэмээх морьтон эмч бий. Энэ жил тэрбээр 58 настай.


Бао Задүн бэлчээр нутаг нь Тэкс хошуун төвөөс 100 гаруй километрийн зайд оршдог, далайн түвшнээс дээш 3000 гаруй метрийн өндөрт байдаг, их уулсаар хүрээлэгдсэн, хөвч юм.


1992 онд Жуматай Обэк И Нингийн эрүүл мэндийн сургуулийг төгсөөд, Бао Задүний эрүүл мэндийн төвд ажиллах болжээ. Жил бүрийн өвөл тухайн нутгийн 2000 гаруй малчин айл өрх 300 гаруй мянган толгой малаа туун энд ирж өвөлждөг тул малчдыг эмнэлгийн үйлчилгээгээр хангах нь Жуматайн чухал ажил болжээ. Сүүлийн жилүүдэд Шинжааны зам тээвэр, боловсрол, эмнэлэг, дэд бүтцийн нөхцөл байдал ихээхэн сайжирч, Жуматай Обэкийн ажилладаг Бао Задүний эрүүл мэндийн төвийн эмчилгээний нөхцөл ч эрс өөрчлөгджээ.