Зүүн хойд бүс нутгийн хөгжлийн талаар юу ярив?
2022-08-19 16:51:25
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 16,  17-нд Хятад улсын дарга Ши Жиньпин зүүн хойд нутгийн Жиньжөү, Шэньян /Мүгдэн/  хотын дөрвөн газарт ажиллажээ.

Ляонин, Мүгдэний байлдааны дурсгалын музейтэй танилцах үедээ тэрбээр “Ард түмний сэтгэл бол хамгийн том улс  төр. Ажил үйлсийг шийддэг. Үйлс бүтээх амаргүй, сахин хамгаалах үүрэг хариуцлага  бүр ч хүнд. Бүтээсэн үйлсээ өөрчлөгдөхийг бид хүлээн зөвшөөрөхгүй, ард түмэн ч  огт хүлцэхгүй” гэжээ.

Жиньжөүгийн Дүнху нуурын  ойн цэцэрлэгт хүрээлэнтэй танилцах үедээ гол нь иргэд, оршин суугчдын эрүүл  амьдралын хэмнэлийг онцолсон бөгөөд Хятадын орчин үеийн хөгжил бол ХКН-аар  удирдуулсан социализмын шинэ эрин үе гэдгийг тэмдэглэн хэлжээ.  

Шэньяний Шиньсүн  компанид ажиллахдаа тэрээр шинжлэх ухаан технологийг өөрсдийн хүчинд суурилан  бие дааж хөгжүүлэхийн чухлыг хэлж, шинэлэг онцгой технологийг бүтээлчээр  өргөжүүлэх заавар өглөө.

Мөн Мүдань хороололд  очих үеэрээ тэндэхийн өндөр настнуудын үйлчилгээ болон хүүхэд залуусын бие  сэтгэцийн эрүүл саруул байдлыг хангах орчин нөхцлийг бүрдүүлж нийгмийн асуудлыг  баталгаажуулах үүрэг өгөв.

Ши Жиньпин дарга энэ  удаа Ляонинд ажилласан хугацаандаа, шинэ эриний Зүүн хойд нутаг бүх талаар  хөгжинө гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байгаагаа цохон  тэмдэглэжээ.