Хятад-Европын ачааны галт тэрэг (Ши-Ань-Гамбург) 21-ний өдөр Ши-Ань хотын олон улсын боомтоос хөдөлснөөр энэ онд тус ачааны галт тэрэг нийт 10 мянган цуваа зорчиж, энэ нь өнгөрсөн жилийнхээс 10 хоногийн өмнө 10 мянгаас давсан үзүүлэлт болжээ. Энэ онд нийт 972 мянган стандарт чингэлэг барааг тээвэрлэн хүргэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 хувиар өссөн байна.
Үүний зэрэгцээ төмөр замын салбарынхан буцах галт тэрэгний зохион байгуулалтыг эрчимжүүлж, хоёр талын бараа тээвэрлэлтийн тэнцвэртэй байдлыг хангаснаар энэ онд зорчих болон буцах галт тэрэгний харьцаа 88 хувьд хүрсэн төдийгүй хилийн боомт хотуудын дэд бүтэцийн чадавх сайжирсан байна.
Одоогийн байдлаар Хятад-Европын төмөр зам нь 82 шугам чиглэлийн дагуу зорчиж буй бөгөөд Европын 24 орны 200 хотод хүрч, улмаар тээврийн сүлжээ болон бүрэлдэж, Европыг бүхэлд нь хамарч чадсан байна. Тээвэрлэж буй барааны хувьд бэлэн хувцас, гутал, малгай, автомашин ба түүний эд анги, будаа гурил, модон материал зэрэг 53 ангилалын 50000 гаруй төрөл багтаж байна.