Хятад улс бол Африкийн зовлон бэрхшээлийг хуваалцагч сайн анд нөхөр
2022-08-22 17:02:59
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын хэмжээний наймдугаар хурлын үр дүнг хэрэгжүүлэх зохицуулагчдын хурал саяхан цахимаар явагдав. Энэ удаагийн хурлын ач холбогдол нь Хятад, Африк хоёр тал бие биенийхээ анхаарал хандуулж буй хийгээд амин чухал ашиг сонирхолтой холбоотой асуудал дээр харилцан гуйвшгүй дэмжиж буйг, түүнчлэн Хятад Африк гар нийлэн шинэ эриний Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах шийдвэр зоригийг харуулсан юм. Нигерийн Энх тайван хийгээд зөрчил мөргөлдөөнийг зохицуулах судалгааны газрын судлаач, доктор Обоши Агиеногийн үзэж байгаагаар, тус хурлын цогц үр дүн нь Хятад улс бол Африк тивийн зовлон бэрхшээлийг хуваалцан, хүндрэлийг хамтдаа даван туулдаг ямагтын сайн анд гэдгийг харуулсан байна.

Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын хэмжээний наймдугаар хурлын үр өгөөжийг хэрэгжүүлэх зохицуулагчдын хурал дээр талууд шинэ эриний Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг түргэтгэх, хөгжиж буй орнуудын эв нэгтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хятад Африкийн хамтын ажиллагааны форумыг улам хөгжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрчээ. Энэ тухай Обоши Агиено хэлэхдээ, энэ удаагийн хурал нь Африк Хятадын уламжлалт найрамдлыг хөгжүүлэх, Африк Хятадын эв нэгтэй хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэсэн байна.

"Хятад улс бол уулаасаа Африкийн найрамдалт анд. Түүхэнд Хятад улс Африкийн хөгжлийг ямагт дэмжсээр ирсэн. Африк хүний хувьд бид маш талархаж байна.”

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И энэ удаагийн хурал дээр Хятад Африк илүү нягтран эв саналаа нэгтгэж шинэ эриний Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах талаар таван зүйлт санаачилга дэвшүүлсэн байна. Тус санаачилгад: Хятадын тал Ши Жиньпин даргын дурдсан үнэн бодит, чин үнэнч үзэл ойлголт хийгээд зөв зүйтэй ашиг тусын үзлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Африктай харилцан хүндэтгэсэн, эрх тэгш харилцсан, үнэнч хамтын ажиллагааны түншүүд байж, Африкийн орнууд өөрсдийнхөө замналаар замнах, тэпний хамтран хүчирхэгжихийг нь гуйвшгүй дэмжих болно гэж дурдсан юм. Үүнтэй холбогдуулан Обоши Агиено хэлэхдээ: “Энэхүү шийдвэр нь Хятад улс бол ямагт Африк тивтэй зовлон бэрхшээлийг хуваалцсан, хүндрэлийг хамтдаа даван туулах сайн анд юм гэдгийг харууллаа” гэв.

"Африкийн улсууд өөрдийнхөө арга замаар асуудлаа зохицуулахыг Хятад улс байнга дэмжсээр ирсэн бөгөөд Африкт нүүрлэсэн олон сорилтыг зохицуулахад бидэнтэй нэгдэн тусалж байдаг, үнэхээр зовлон бэрхшээлээ хамтатгасан анд нөхөд юм."

Обоши Агиено Хятадын төв радио телевизийн сурвалжлагчид хэлсэн үгэндээ Африк Хятадын харилцааны цаашдын хөгжилд ихээхэн найдлага тавьж байгаа тухайгаа ярьсан байна.

"Африкчуудын хувьд манай бодлого боловсруулагчид, улс төрийн удирдагчид, эрдэмтэн судлаачид Африк Хятадын харилцааг бэхжүүлэх шинэлэг арга замыг баталгаажуулж, шинэ эриний Хятад-Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа бүтээн байгуулж, Африкийн эдийн засаг нийгмийн хөгжлийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралыг сайжруулахыг ахиулах ёстой юм".





\Уртнасан.\