Орон нутгийн цагаар наймдугаар сарын 24-нд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Орос, Украины өнгөрсөн хагас жилийн мөргөлдөөний асуудлаар нээлттэй хурал хийж, Украины ерөнхийлөгч В.Зеленский цахимаар оролцов. НҮБ дайнаа зогсоохыг дахин уриаллаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ, өнгөрсөн зургаан сард энэхүү "шаардлагагүй дайн"-ы уршгаар маш олон хүн гэр бүлээ алдаж, олон сая иргэн улс орноосоо дүрвэж, мөн дэлхийн хоол хүнс, эрчим хүч, цаг уурын өөрчлөлтөд асар их нөлөө үзүүлсэн гэжээ.
НҮБ-ын санаачилсан Украины үр тарианы экспортын хэлэлцээр нь Украины үр тарианы экспортыг аажмаар сэргээж байна. Харин өнөөдөр Запорожьегийн цөмийн цахилгаан станц хүмүүст түгшүүр төрүүлж байна. "Цөмийн цахилгаан станцын бүрэн бүтэн, аюулгүй байдалд заналхийлсэн аливаа үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүй. Нөхцөл байдлыг цаашид хурцатгах нь өөрөө өөрийгөө хохирооход хүргэх болно. Цөмийн цахилгаан станцын аюулгүй байдлыг заавах хангах ёстой" хэмээн тэрээр онцолжээ.
Н.Пүрэвжав