Хятад, Африкийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны тав дахь форум болов
2022-08-25 17:33:20
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 25-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад Африкийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны 5-р форумд баярын захидал илгээжээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад, Африкийн орнууд бол хувь заяаны нэгдмэл цогц бөгөөд Хятад, Африкийн хэвлэл мэдээллийнхэн харилцан итгэлцсэн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, дэлхийн энх тайвныг сахин хамгаалж, дэлхийн хөгжлийг ахиулахад чухал үүрэг хариуцлага хүлээдэг. Хятад Африкийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум байгуулагдсан 10 жилийн турш, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь  яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх чухал индэр болж, хоёр талын соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг ахиулж, Хятад, Африкийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд нааштай үүрэг гүйцэтгэсэн. Хятад, Африкийн хэвлэл мэдээллийнхэн хоёр талын найрамдал хамтын ажиллагааны үзэл санааг үргэлжлэн дээдэлж, соёлын солилцоог дэмжигч, шударга ёсыг баримтлагч, дэлхийн хөгжлийг ахиулагч байхын тулд хичээн ажиллана гэдэгт найдаж байна. Мөн шинэ эриний Хятад, Африкийн түүх, бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг сайтар түгээн дэлгэрүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг дэмжихийн тулд оюун ухаан, хүчин чадлаа өргөхийг хүсэж байна гэжээ.

Мөн өдөр Хятад, Африкийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны 5-р форум "Шинэ төлөв, шинэ хөгжил, шинэ хамтын ажиллагаа" сэдвийн дор Бээжинд болсон юм.