Ухаалаг хотыг бүтээн байгуулах талаар зөвлөлдөв
2022-08-25 15:29:58
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны Хятадын олон улсын ухаалаг үйлдвэрлэлийн үзэсгэлэн яармаг энэ сарын 22-нд Хятадын баруун өмнөд нутгийн Чүнчин хотноо болж өндөрлөлөө. Хятадын Шинжлэх ухааны болон инженерийн академийн академичид, аж ахуйн нэгжийн удирдагч бизнесмэнүүд онлайнаар оролцож, видео илтгэл тавьсан бөгөөд ухаалаг хотыг бүтээн байгуулах шинэ технологи, чиг хандлагын талаар санал солилцов.

Энэхүү арга хэмжээ нь жил бүр "Ухаалаг хот" сэдвийн хүрээнд цахим хэлбэрээр зохиогддог бөгөөд энэ жил "Оюун ухаан: Эдийн засгийг хүчирхэгжүүлж, амьдралд өнгө нэмэх нь" уриан дор болжээ.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Чүнчин хотын дижитал эдийн засгийн нэмүү өртөг жил бүр дунджаар 16 хувиар өссөн байна.