Ой шугуйн эмч
2022-08-25 15:25:55
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ жил 52 настай Ван Цүйхун бол Хятадын төв нутгийн Жянши мужийн Наньчан хотын Вань Ли удирдлагын газрын ойн тариалангийн албаны ажилтан юм. Тэрээр энд ажиллаад 16 жил болжээ. Ван Цүйхун өдөр болгон эргүүл хийж, тэндэхийн ой хөвч, уул усаар самнан явж, төрөл бүрийн хяналт хэмжилт хийдэг тул хүмүүс түүнийг "Ой шугуйн эмч" гэж нэрлэсэн байна.

Жил бүрийн зургадугаар сар нь ойн өвчлөл, хортон шавьжийн хөнөөл ихтэй үе бөгөөд "Ойн эмч"   нарын хамгийн их ачаалалтай үе байдаг. Ван Цуйхун модыг өөрийн хүүхдүүдтэй зүйрлэдэг, мод өвдөж байгааг харах нь миний хүүхэд өвдсөнтэй адил юм гэж тэр ярина. Тэр моддыг эмчлэх арга замыг хайн судалсаар байдаг, модоо хараад баяртай байдаг.