Хятадын Хөхнуур мужийн Хайбэйн төвөд үндэстний өөртөө засах жөүгийн Чилянь сяний хот суурингаас гарч Хар гол дагуух хөндийгөөр баруунш аялбал далайн түвшин аажмаар дээшилж хүн хар байхгүй өргөн уудам нутагт хүрдэг. Цааш үргэлжлэн гурван цаг орчим явбал, Хар голын эхэн дэх сав газрыг хамгаалах экологийн бүтээн байгуулалтын төслийн штабт хүрдэг юм.
Хар гол нь Хятадын баруун хойд нутгийн хоёр дахь том гол бөгөөд тухайн бүсийн экологид маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Е Жинь Э Ры бол эндэхийн байгаль хамгаалагч бөгөөд энд 16 дахь жилдээ ажиллаж байна.