Соёлын биет бус өвөөр хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлнэ
2022-08-25 15:16:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын биет бус соёлын өвийн долоо дахь удаагийн яармаг наймдугаар сарын 25-29-ний өдрүүдэд Шаньдун мужийн Жинань хотод болно. "Сайн сайхан амьдрал" хэмээх уриатай энэ удаагийн арга хэмжээ нь биет бус соёлын өвөөр хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлж, уламжлалт гар урлалын төрлийг дэмжин ажил олголтыг идэвхжүүлж, орлогыг нэмэгдүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэж, үзэсгэлэнт сайхан хөдөө нутгийг цогцлоох зорилготой юм.

2022 оны зургадугаар сарын байдлаар, Хятад даяар биет бус соёлын өвийн 2500 гаруй семинар зохион байгуулсны 1400 гаруйг нь ядуурлаас ангижруулах жагсаалтад орсон суурингуудад хийжээ.

Таван жилийн өмнө Хятадын Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны Яргай хотын Юэ-Яху тосгонд гар урлалын цех байгуулагдаж, биет бус соёлын өвийн залгамжлагч Жан Жин энд суурьшжээ. Тэрбээр хүмүүст олс нэхэх сургалт явуулж, биет бус соёлын өвийн уламжлалт ур чадварыг өвлөн үлдээхийн зэрэгцээ орон нутагт хөдөлмөр эрхлэлт буй болгон, ядуурлыг бууруулж, орлогоо нэмэгдүүлсэн байна. Эхэндээ тосгоны цөөн хүн Жан Жинг дагажээ. Учир нь тосгоныхон эдгээр зүйлсийг мөнгөөр зарж болно гэдэгт итгэдэггүй, мөн олс нэхэх ур чадварыг огт ойлгодоггүй төдийгүй бүр цаашлаад утас зүүгээ яаж барихаа ч мэддэггүй байсан юм.