Этиопын мөргөлдөөнд харамсаж байна гэв
2022-08-25 15:24:54
Share
Share this with Close
youtube WeChat

Орон  нутгийн цагаар наймдугаар сарын 24-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Антонио Гутерриш Этиопын Тигрэй мужид мөргөлдөөн дахин гарсанд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр хэлэхдээ, нутгийн ард түмэн хэтэрхий их хохирол  амсаж байна. Дайсагналыг нэн даруй зогсоож, Этиопын засгийн газар болон "Тигрэй  Ардын Чөлөөлөх Фронт" хоорондын энхийн хэлэлцээг сэргээх ёстой. Үүний зэрэгцээ  хүмүүнлэгийн тусламжийг бүрэн баталгаажуулж, төрийн үйлчилгээг сэргээх ёстой  гэжээ.