Хятад Оросын худалдааг цаашид нэмэгдүүлнэ
2022-08-25 20:02:22
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан болсон Хятад Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны салбар хорооны 25-р хурлын үеэр, энэ онд Хятад, Орос хоёр талын худалдааны хэмжээ түүхэн дээд амжилт тогтоож, 165-170 тэрбум ам.долларт хүрч магадгүй хэмээн Оросын тал төсөөлөл хийсэн бөгөөд Хятад улс хилийн боомтын тээвэрлэлтийг цаашид баталгаажуулахыг хүссэн байна. Хятадын Худалдааны яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, энэ он гарснаас хойш Хятад Оросын худалдаа тогтвортой өсөлтийн хурдаа хадгалсаар ирлээ. Хятадын тал Оростой хамтаар хоёр орны эдийн засаг худалдааны цар хүрээ, чанар чансааг цаашид ахиулна гэжээ.

Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жюетин: Хоёр орны эдийн засаг, худалдааны хэвийн хэлхээ холбоог ахиулж, аж үйлдвэрийн гинжин хэлхээний ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, дижитал эдийн засаг, ногоон хөгжил, био эм бэлдмэл зэрэг өсөлтийн шинэ цэгүүдийг бий болгохын тулд Оростой үргэлжлэн хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.