Өмнөдийн усыг умардад шилжүүлэх төслийн барилга ашиглалтад орлоо
2022-08-26 11:14:53
Share
Share this with Close
youtube WeChat

Өмнөдийн усыг умардад шилжүүлэх төслийн төв шугамын эхний барилгууд энэ сарын 25-нд Хятадын усан ашиглалтын яамнаас зохион байгуулсан хүлээн авах шалгалтад тэнцсэн байна. Одоогийн байдлаар, Өмнөдийн усыг умардад шилжүүлэх төслийн зүүн дунд шугамын эхний ээлжийн 155 зураг төслийн нэгж бүгд шалгуурт тэнцэж, төслийн бүх шугамыг албан ёсны ашиглалтын шатанд шилжүүллээ.


Хүлээн авалтын шалгалтад тэнцсэн Шар мөрнөөр дайран өнгөрөх дунд шугамын төсөл бол өмнөдийн усыг умардад шилжүүлэх төслийн хяналтын гол бүтээн байгуулалт юм. Энэ нь Шар мөрний гол сайр доогуур тус мөрнийг гаталдаг том хэмжээний төсөл бөгөөд их голуудыг гатлахад том диаметртэй бамбай хонгил ашиглаж байгаа Хятадын анхны төсөл гэдгээрээ онцлог. Мөн өмнөдөөс хойд чиглэлд ус дамжуулах төслийн дунд замын зангилаа төсөл юм.


Хятадын усан ашиглалтын яамны өмнөдөөс хойд зүгт ус дамжуулах төслийн удирдлагын газрын дарга Ли Юн: Бараг 12 жилийн бүтээн байгуулалт хийж, 8 жил гаруй ашиглаж байгаа хугацаандаа бид үерийн улирал болон цэвдгийн үе зэрэг цаг агаарын эрс тэс уур амьсгалыг туулсан. Гэвч уг төсөл саадгүй явагдаж байна. Төслийн хяналтын янз бүрийн системүүд нь төслийн чанар өндөр бөгөөд найдвартай байгааг харуулж байна гэжээ.