Импортын экспогийн бэлтгэл ажил хангагдав
2022-08-26 16:04:14
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 25-нд Хятадын Олон улсын импортын экспогийн таван жилийн ойн шинжээчдийн симпозиум Бээжинд болов. Хятадын Худалдааны дэд сайд Шэн Чюпин танилцуулахдаа: Энэ оны 11-р сарын 5-10-ны хооронд Шанхайд болох Хятадын олон улсын импортын тав дахь удаагийн яармагийн бэлтгэл ажлууд амжилттай хангагдаж байна гэжээ.


Хятадын Худалдааны яамны дэд сайд Шэн Чюпин:“Хятадын олон улсын импортын эхний дөрвөн удаагийн үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгжүүд 1500 гаруй төрлийн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээ гаргаж, төлөвлөсөн худалдааны эргэлт 270 тэрбум гаруй ам.долларт хүрсэн”-ийг онцлов. Импортын экспогийн хүрээнд орон нутгийн хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж, төв, баруун болон зүүн хойд зэрэг бүс нутагт үзмэрийг бараа бүтээгдэхүүн болгон хувиргах, үзэсгэлэнд оролцогчдыг хөрөнгө оруулагч болгоход идэвхтэй дэмжлэг үзүүлжээ.


Мөн тэрбээр:“Сүүлийн таван жилд Хятад улс дэлхийн хамгийн том худалдааны орон, хоёр дахь том хэрэглээний зах зээл, хоёр дахь том үйлчилгээ худалдааны орон болж, гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах болон гадаадад хөрөнгө оруулалт хийх талаар дэлхийд эхний эгнээнд дэвшин орлоо. Цаашид импортын экспо нь олон улсын худалдан авалт, хөрөнгө оруулалтыг дэмжих, нийгэм соёлын солилцоо, нээлттэй хамтын ажиллагаа гэсэн дөрвөн том индрийн үүргийг гүнзгийрүүлж, Хятадын эдийн засгийг өндөр чанартай хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно”гэжээ.