Дэлхийд сармагчны цэцэг өвчний тохиолдлын 60 орчим хувь нь Америк тивд байна
2022-08-26 19:34:10
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Наймдугаар сарын 25-ны өдөр ДЭМБ-аас мэдээлснээр, Америк тив Европыг орлож дэлхийн хамгийн олон сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн бүс нутаг болж байна. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад, дэлхийд сармагчны цэцэг өвчний халдварын 60 орчим хувь нь Америк тивд байна.

ДЭМБ-ын 24-ний өдөр нийтэлсэн тайланд, сармагчны цэцэг өвчний дэгдэлтийн эхний шатанд бүртгэгдсэн халдвар авсан тохиолдлын дийлэнх нь Европоос ирсэн бол сүүлийн дөрвөн долоо хоногийн байдлаар Америк тивийн халдварын тоо нь дэлхийн нийт халдварын 60.3% орчим хувийг эзэлж, Европт харин 38.7% болж буурчээ.

8-р сарын 22-ны байдлаар, сармагчны цэцэг өвчний дэлхийд хамгийн олон бүртгэгдсэн эхний 10 орон нь АНУ, Испани, Бразил, Герман, Их Британи, Франц, Канад, Нидерланд, Перу, Португали байжээ. Эдгээр 10 улсад сармагчны цэцэг өвчний тохиолдол Дэлхийн нийт тохиолдлын 88.9% хувийг эзэлж байна.