Наймдугаар сарын 25-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Гадаад хэлний хэвлэлийн газрын гадаадын мэргэжилтнүүдэд хариу захидал илгээсэн бөгөөд Гадаад хэлний хэвлэлийн газар байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан нийт ажилтнуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, гадаадын мэргэжилтнүүдийн ажлыг дээд хэмжээгээр үнэлсэн байна.
Ши Жиньпин хариу захидалдаа, мэргэжилтнүүд адил бус соёлтой өөр өөр улс орноос ирсэн боловч Хятад, Хятадын соёлд хайртай байж, Хятадын гадаад хэлний орчуулга, хэвлэлийн салбарт чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.
Орчуулга бол хүн төрөлхтний соёл иргэншлийн солилцоог ахиулах чухал ажил юм. Мэргэжилтнүүд Хятадад удаан хугацаа ажилласаар ирсэн болохоор Хятадын түүх соёл, үндэсний онцлог, хөгжлийн түүхийг гүнзгий ойлгосон юм. Цаашид ч өөрийн давуу талаа бүрэн бадруулж, Хятад болон гадаад хэлээр Хятадын үлгэр түүхийг өгүүлсэн шилдэг орчуулгын бүтээлүүдийг гаргаж, улам олон гадаадын уншигчдад Хятад улсыг ойлгоход туслан, мөн Хятад болон дэлхийн бусад улс орнуудын солилцоог ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад шинэ хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна хэмээн Ши Жиньпин онцолжээ.