НҮБ-ын дэлхийн хүнсний хөтөлбөр 24-нд мэдээлснээр, цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, Орос Украины мөргөлдөөн зэрэг хүчин зүйлээс болж дэлхийн хүнсний хомстолд орсон хүний тоо 2019 оноос өмнө 135 сая байсан бол өнөөгийн 345 сая болон нэмэгджээ.
НҮБ-ын дэлхийн хүнсний хөтөлбөр мэдэгдэхдээ, Йеменийг багтаасан Ойрх Дорнод ба Хойд Африкийн орнуудад хүнсний хомстолд маш хүнд ноцтой болоод байна. Орос Украины мөргөлдөөн дэгдсэнээс уг хоёр орны хүнсний экспортын хэмжээ буурч, мөн дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг нөхцөл байдлын улмаас зарим орны хүнсний аюулгүй байдлыг улам хурцдуулсан гэжээ.
“Ноцтой байсан хүнсний хомстол улам ноцтой болсоор байна” гэж Дэлхийн хүнсний хөтөлбөрийн ахлах эдийн засагч Ариф Хуссейн илэрхийллээ.