Алжирт айлчлалын зорилго нь байгалийн хий нийлүүлэхийг зорьсон хэрэг биш гэлээ
2022-08-27 17:28:37
Share
Share this with Close
youtube WeChat

“Миний Алжирт хийсэн айлчлалын зорилго нь байгалийн хий нийлүүлэхийг зорьсон хэрэг биш”гэж орон нутгийн цагаар 8-р сарын 26-нд Алжирт айлчилж байсан Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлсэн байна.  

Тэрээр онцлохдоо, Франц байгалийн хийн нөөцөд төдийлөн найддаггүй бөгөөд  байгалийн хий нь Францын нийт эрчим хүчний хэрэгцээний 20%-ийг л эзэлдэг бөгөөд  үүний  8-9 хувийг Алжираас авдаг гэжээ. 

Тэрээр Алжир Италид нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлснийг сайшаасан бөгөөд энэхүү алхам нь Европ Оросын байгалийн хийн нийлүүлэлтэд ихээхэн найдаж байсныг тодорхой хэмжээгээр бууруулсан  гэлээ.

Өмнө нь Францын хэвлэлийн мэдээлснээр, Макроны энэ удаагийн айлчлал нь Алжиртай байгалийн хийн хангамжийн асуудлаар хэлэлцээр хийх зорилготой, Орос Украины мөргөлдөөн дэгдсэнээс хойш Баруун Европын олон орнууд  Оросын байгалийн хийн нийлүүлэлтэд найдаж байсан  байдлаас гарах арга замыг эрэлхийлсээр байна гэжээ.