Пакистаны “DAWN” сонины мэдээлснээр, Пакистанд сүүлийн өдрүүдэд хүчтэй бороо орсны улмаас үер бууж, 937 хүн амиа алдаж, 30 сая хүн орох гэргүй болжээ. Үүнд Пакистан “үндэсний онц байдал” зарласан гэж уг орны засгийн газрын албаны хүн мэдэгджээ.
Пакистаны Ассошиэйтед Пресс агентлагийн 25-ны өдөр мэдээлснээр, Пакистаны мэдээлэл, радио хариуцсан сайд Мариам Аурангзеб Балужистан , Синд зэрэг үер усны гамшигт өртсөн мужид "үндэсний онц байдал" зарласан гэжээ.
Улирлын салхины нөлөөгөөр Пакистанд борооны улирал жил бүрийн 6- 9-р сар хүртэл үргэлжилдэг бөгөөд хур тунадас нэмэгдэхийн хирээр үер усны гамшиг болдог байна. “DAWN” сонин Пакистаны Үндэсний гамшгаас сэргийлэх газрын хангасан тоо баримтаас иш татан мэдээлснээр, сүүлийн хугацаанд үер усны гамшигт өртсөн Балужистан , Синд мужид хур тунадас тус бүр дунджаар 784 болон 496 хувиар нэмэгдсэн гэжээ.
“DAWN” сонин 26-нд мэдээлснээр, Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг Пакистанд хүмүүнлэгийн томоохон гай зовлон авчирсан байна. Дээр дурдсан 937 хохирогчийн 343 нь хүүхэд аж. Тус орны гамшгаас сэргийлэх үндэсний агентлагийн хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад, Синд мужид хамгийн олон хүн эндсэн бөгөөд 6-р сарын 14-нөөс өнөөг хүртэл 306 хүн гамшгийн улмаас амь насаа алдсан гэжээ.