Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас 8-р сарын 26-нд мэдээлснээр, Иргэний асуудал эрхэлсэн яамны төлөөлөгч хэлэхдээ, Хятад улс нийгмийн халамжийн харьцангуй төгөлдөр тогтолцоотой болсноор илүү олон хүнд амьдралын баталгааны тусламж үзүүлэх боломжтой болсон гэжээ.
Энэ оны эхний хагаст, амьжиргааны баталгаа муутай буюу онцгой бүлгийн хүмүүст нийт 126 тэрбум 700 сая юань санхүүжүүлсэн байна. Эдгээрээс түргэн тусламжийн тогтолцоо нь онц байдлын, яаралтай, түр хугацааны бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэгддэг аж.
Хятад Улс бага орлоготой иргэдэд чиглэсэн хяналтын мэдээллийн системийг улам боловсронгуй болгохын зэрэгцээ хамрах хүрээг улам өргөтгөж, эмнэлгийн тусламж ба ажлын байр, сургууль соёлын дэмжлэг шаардсан хүмүүст хяналт тавин ажиллаж байна.