Найиб Букеле Хятадын талын харамгүй туслалцаанд талархал илэрхийллээ
2022-08-28 17:00:57
Share
Share this with Close
youtube WeChat

Сан Сальвадорын мэдээ: 26-нд Сальвадорын ерөнхийлөгч Найиб Букеле Хятад улсын тусламжтайгаар байгуулсан "Наран жаргах" тоглоомын паркийн нээлтийн ёслолд оролцон, Хятадын талын харамгүй туслалцаанд чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.   

Найиб Букеле  мөн  өдөр Ла Либертад боомтод болсон ёслолын үеэр тоглоомын паркийг албан ёсоор нээснээ зарласан байна. Тэрээр хэлэхдээ, уг парк болон түүний ойролцоо баригдаж буй Ла Либертадын усан онгоцны зогсоол нь Сальвадорын "Сурф хот" аялал жуулчлалын стратегийн нэг хэсэг болох  бөгөөд эдгээр нь бүгд Хятад улсын дэмжлэгтэй байгуулсан төсөл болно гэжээ. 

БНХАУ-аас Сальвадорт суугаа Элчин сайд Ү Жяньхүн нээлтийн ёслолын үеэр хэлэхдээ, Сальвадорын аялал жуулчлалын стратегид Хятадын тал  идэвхтэй дэмжлэг үзүүлсэн. Ла Либертадын боомтын барилга нь Сальвадорт үзүүлэх тусламжийн анхны иж бүрэн төсөл юм. Хятад улс "Наран жаргах" тоглоомын паркт таван төрлийн том оврын тоглоомын төхөөрөмж хандивлаж, уг бүс нутгийн аялал жуулчлалын дэд бүтцэд хувь нэмэр оруулсан юм. Хятад Сальвадор дипломат харилцаа тогтоосон дөрвөн жилийн турш, хоёр орон  өөр өөрсдийн язгуур ашиг сонирхолтой холбоотой болон анхаарал хандуулж буй томоохон асуудлаар бие биенээ тууштай дэмжсээр ирсэн бөгөөд олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт харилцан холбоотой байж, өөр өөр цар хүрээ, тогтолцоо, хөгжлийн үе шаттай улс орнуудын энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай, хамтдаа хөгжих  үлгэр жишиг болсон гэлээ.  

2018 оны 8 дугаар сарын 21-нд Хятад, Сальвадорын засгийн газар дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан ба мөн өдрөөс эхлэн хоёр улс Элчин сайдын түвшиний  дипломат харилцаа тогтоосон байна.