Хятад-Европын галт тэрэгний цувааг даган хамтын ажиллагаа эрчимжиж байна
2022-08-28 16:56:57
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад-Европын галт тэрэгний цуваа (Ши-Ань-Гамбург) 21-ний өдөр Ши-Аний олон улсын боомтын буудлаас хөдлөв. Ингэснээр энэ онд Хятад-Европын төмөр замын цуваа нийт 10 мянган удаа зорчсон бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 10 хоног урьдчилсан үзүүлэлт болно. Энэ онд тус цуваагаар нийт 972 мянган чингэлэг ачаа бараа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5 хувиар өсөж, хүнд ачааны чингэлэг 98.4%-д хүрчээ.

Одоогийн байдлаар Хятад-Европын төмөр замын цуваа 82 зам шугамын дагуу зорчиж, Европын 24 орны 200 хоттой холболдож, улмаар тээврийн сүлжээ болон бүрэлджээ. Хятад-Европыг холбосон ачааны галт тэргээр тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүний төрөл олширч, ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдсээр, олон улсын аж үйлдвэрийн гинжин хэлхээний тогтвортой, жигд байдлыг хангасан бөгөөд харилцан ашигтай, хамтаар хөгжих гүүр холбоос болсон юм. 

Герман улсын Дуйсбург хотод Хятадын төмөр замын цуваагаар тээвэрлэгдэн хүрсэн олон төрлийн бараа, завсрын бүтээгдэхүүн нь орон нутгийн тээвэр, агуулах, бөөний болон жижиглэнгийн худалдаа, түрээсийн бизнес болон үйлчилгээний салбарын эрэлт хэрэгцээг үр дүнтэй идэвхжүүлсэн байна.