Украин 1 сая тонн үр тариа гаргажээ
2022-08-29 11:20:41
Share
Share this with Close
youtube WeChat

Синьуа агентлагийн мэдээ. Украины ерөнхийлөгч В.Зеленский наймдугаар сарын 26-нд хийсэн мэдэгдэлдээ "Бид энэ намар 3 сая тонн үр тариа экспортлохоор зорьж байна" гэжээ.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох хэлэлцээр хэрэгжсэнээс хойш Черноморск, Одесса болон Питтсбург нь Хар тэнгисийн боомтоор 1 сая үр тариаг гадаадад гаргажээ. Энэ хугацаанд Украинаас хүнсний бүтээгдэхүүн ачсан 44 хөлөг онгоц дэлхийн 15 оронд очоод байна. Одоогийн байдлаар 70 гаруй хөлөг онгоц Украины боомтод нэвтрэн үр тариа ачих хүсэлтээ өгчээ.

ОХУ-ын ГХЯ мөн өдөр мэдэгдэл нийтэлж, ОХУ болон НҮБ-ын хоорондын Оросын үр тариа, бордооны экспортын тухай санамж бичгийг хэрэгжүүлэхийн тулд маш их ажил хийх шаардлагатай байна. АНУ болон ЕХ Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ нь үр тариа, бордоонд хамаарахгүй гэж мэдэгдэж байгаа хэдий ч хоригийн улмаас банкны төлбөр тооцоо, даатгал, тээвэрлэлт зэрэг олон саад бэрхшээлтэй тулгарсаар байна. Холбогдох талууд хариуцлагатай байж, асуудалд нухацтай хандаж, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд холбогдох хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхийг Оросын тал уриалж байна гэжээ.

Н.Пүрэвжав