АНУ Украинд үзүүлэх дэмжлэгээ цаашид ч нэмнэ гэв
2022-08-29 16:18:39
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Батлан хамгаалах яам тэнгисийн тээврийг өргөжүүлэх замаар Украинд зэвсэг сум нийлүүлж, цэргийн үйл ажиллагааг нь дэмжинэ гэж саяхан  "Вашингтон пост" сонин Пентагоны мэдэгдлээс  иш татан мэдээлжээ. 

Эх сурвалжид дурдсанаар, Орос Украины мөргөлдөөн дэгдсэнээс хойш хэсэг хугацааны дараа АНУ-ын Батлан хамгаалах яам тэнгисийн замаар Украинд зэвсэг нийлүүлж эхэлсэн байна. Эхэн үедээ АНУ-ын арми тусламжаа агаараар зөөвөрлөж байсан бол нөхцөл байдал хурцдахын хэрээр Украины талын  зэвсгийн эрэлт хэрэгцээ ихэссэнээс тэнгисийн тээврийг ашиглан Украинд илүү их зэвсэг нийлүүлэх болжээ.     

Орос Украины хооронд дайны байдал үүссэнээс хойш АНУ-ын засгийн газар Украинд 12.9 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд Украинд үзүүлэх  дэмжлэгээ цаашид ч нэмнэ гэжээ.