Үерийн гамшигт холбогдуулан болгоон тохинуулж буйгаа илэрхийлэв
2022-08-29 20:01:24
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 29-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Пакистаны ерөнхийлөгч Ариф Алвид захидал илгээж, Пакистанд болсон хүчтэй үерийн гамшигт холбогдуулан болгоон тохинуулж буйгаа илэрхийлэв.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, сүүлийн үед Пакистанд болсон хүчтэй үер усны гамшигт их хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсан төдийгүй олон хүн  эндэж бэртлээ.  Би Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувийн нэрийн өмнөөс эндэж бэртсэн хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлж, тэдний ар гэрийнхэн, бэртсэн хүмүүс болон гамшгийн бүсэд байгаа ард түмэнтэй уй гашууг нь хуваалцаж байгаагаа илэрхийлье гэжээ. 

Хятад, Пакистан стратегийн хамтын ажиллагааны түншүүд, дотнын андуудын хувьд хоёр орон урт удаан хугацаанд жаргал зовлонгоо хамтатган, бие биедээ тусалж, байгалийн гамшиг зэрэг томоохон сорилтыг хамтдаа даван туулж ирсэн. Үерийн дараа Хятад улс нэн даруй хариу арга хэмжээ авсан бөгөөд цаашид үргэлжлэн яаралтай тусламж үзүүлж, Пакистаны гамшгийг даван туулахад нь дэмжлэг үзүүлсээр байх болно. Мөн Пакистаны засгийн газар, ард түмний хамтын хүчин чармайлтаар гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн ард иргэд үерийн гамшигийг даван туулж, гэр орноо эртхэн сэргээн босгоно гэдэгт итгэж байна гэж Ши Жиньпин онцолжээ.

Мөн өдөр ерөнхий сайд Ли Кэчян ч Пакистаны ерөнхий сайд Шабаз Шарифт захидал илгээж болгоон тохинуулж байгаагаа илэрхийлэв.