Цөмийн зэвсгийн асуудлаар харамсал илэрхийлэв
2022-08-29 20:06:26
Share
Share this with Close
youtube WeChat

"Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээ"-ний арав дахь хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийсэн ч талууд үр дүнгийн баримт бичигийн талаар тохиролцоонд хүрч чадаагүй юм. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 29-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс үүнд харамсаж байна, энэ нь гэрээний механизм хоосон орон зайд ажилладаггүйг дахин нотолж байна гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, уулзалтаар талууд үр дүнгийн баримт бичигийн талаар тохиролцоонд хүрч чадаагүй нь уулзалт амжилтгүй болсон гэсэн үг биш хэмээн Хятад улс үзэж байна гэжээ. 

Хятад улс уг хэлэлцүүлгийн үеэр Америк, Их Британи, Австралийн цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагааг шүүмжилж, эцсийн баримт бичгийн төсөлд холбогдох агуулгыг тусгах хэрэгтэй гэж үзсэн тухай эх сурвалжид тэмдэглэжээ. Энэ талаар Жао Лижянь хэлэхдээ, Америк, Их Британи, Австралийн цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагааг Хятад улс эрс эсэргүүцэж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр Хятад улсыг багтаасан олон орон уг хамтын ажиллагаанд анхаарал хандуулж буйгаа илэрхийлж, энэ нь "Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээ" -ний зорилго, чиглэлийг зөрчсөн бөгөөд ОУАЭХА-ын хяналтын системд нөлөөлж, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх хүнд эрсдэлтэй гэж илэрхийлжээ.