Олон хэлний хөтөлбөрийн жагсаалтыг зарлав
2022-08-29 10:23:11
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төв радио телевизийн CGTN болон  Европ, Латин Америк хэлний хөтөлбөрийн төвөөс хамтран “Шинэ эриний Хятад”хэмээх гадаадад чиглэсэн олон хэлний гол хөтөлбөрүүдийнхээ жагсаалтыг нийтэлжээ. Шинэ цаг үеийн хөгжил шинэчлэлтийг харуулсан гадаад хэлээрх содон нэвтрүүлгүүд ийнхүү ХТРТ-ийн үзэгч, сонсогчидтой мэндчилэхэд бэлэн болоод байна.  

Энэ удаагийн  гол хөтөлбөр нь ХТРТ-ийн "Үзэл бодол + урлаг + технологи" гэсэн бүтээлч уриатайгаар олон улсын хандлага, мэдээллийн хэрэгслийн илэрхийллийг ашиглан Хятадын хөгжил, өөрчлөлтийг харуулж, дэлхийн үзэгчдэд Хятадыг танин мэдэх боломжийг олгосон байна.  

"Хятадад арван жил" баримтат кинонд "Бичил үлгэр"-ээр шинэ цаг үеийн хөгжлийг  тусгасны зэрэгцээ киноны 36 дүрээр дөрвөн гол сэдвийг илэрхийлж өнөөгийн өндөр чанартай бүтээн байгуулалтын ололт амжилтыг бодитоор тусган харуулсан юм.