ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 29-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Пакистанд үер усны гамшиг болсны дараа Хятадын тал Пакистаны гамшигт нэрвэгдсэн бүсийн ард иргэдийн аюулгүй байдалд санаа тавьж байгаа бөгөөд Пакистанд тулгараад буй хүндрэл бэрхшээлийг зүрх сэтгэлээрээ мэдэрч байна гэжээ.
Жао Лижянь хэлэхдээ, Хятад, Пакистан нь стратегийн хамтын ажиллагааны түншийн хувьд жаргал зовлонгоо хамтатгасан сайн найзууд юм. Үер усны гамшгийн цаашдын байдал, Пакистаны эрэлт шаардлагын дагуу Хятад улс 25 мянган майхан зэрэг хүмүүнлэгийн яаралтай эд материалын тусламжийг Пакистаны талд илгээхээр шийдсэн байна. Түүнчлэн Хятадын Улаан загалмайн нийгэмлэг Пакистаны Улаан хавирган сар нийгэмлэгт 300 мянган ам. долларын яаралтай хөрөнгө мөнгөний тусламж үзүүлэх болно гэжээ.