Эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалж Их Британийн насанд хүрэгчдийн 20 гаруй хувь нь энэ өвөл халаалтаа зогсоохоор төлөвлөж байна гэж Их Британийн нэгэн судалгааны тайланд дурджээ.
Тус улсын "Mirror" сонин энэ сарын 29-нд мэдээлснээр, Их Британийн Саванта-Конрес судалгааны компаниас насанд хүрсэн 2000 хүний дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 69 хувь нь энэ өвөл халаалтаа гамнаж хэрэглэхээр төлөвлөж байгаа бол 23 хувь нь халаалт хэрэглэхгүй гэжээ. Мөн 18-аас доош насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд энэхүү харьцал нь 27 хувь болж өсжээ. Үүнээс гадна судалгаанд хамрагдагсдын 11 хувь нь эрчим хүчний үнэ өссөний улмаас арга буюу зээл авах болсон байна.
Мөн тоо баримтаас харахад, эрчим хүчний үнэ өсөхийн хэрээр Их Британийн өрхийн төлбөр нь 10-р сар гэхэд "цочирдом" түвшинд хүрсэн бөгөөд нэг өрхийн эрчим хүчний хэрэглээний жилийн дундаж төлбөр 3500 фунт (ойролцоогоор 28 мянган юань) болжээ.