Тайваний хэсэг иргэдийг амжилттай аварчээ
2022-08-29 20:03:16
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үе Тайваний зарим иргэдийг Камбожид ажиллуулах нэрээр мэхэлж аваачаад тэднийг шоронд хорих, зодож жанчих гэх мэт явдлууд ил болсон нь олны анхаарлыг ихээр татаж байна. Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 29-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, одоогийн байдлаар Хятадаас Камбожид суугаа элчин сайдын яам тусламж хүссэн Тайваний эх орон нэгтэй 20 гаруй ахан дүү нарын мэдээллийг хүлээн авсан бөгөөд Камбожийн талд туслан зарим иргэдийг амжилттай авраад байна гэжээ.

Хятадын засгийн газар Тайваний элэг нэгтнүүдийг оролцуулсан хилийн чанад дахь хятад иргэдийн аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг дээд хэмжээнд чухалчилж, бүх хүчээ дайчлан хамгаалж байна. Хятадаас Камбожид суугаа элчин сайдын яам Камбожийн засгийн газартай нягт хэлхээ холбоотой байж, холбогдох иргэдийг эрж хайн, аврах ажиллагааг идэвхтэй явуулж байна гэж Жао Лижянь хэллээ.