Синьуа агентлагийн мэдээ. ОХУ-ын БХЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг "Олон улсын цэргийн наадам"-ын 2022 оных энэ сарын 13-27-ны өдрүүдэд амжилттай болж ОХУ-ын Моксвагийн Одинцово дүүргийн Патриот цэцэрлэгт хүрээлэнд өндөрлөв.
Хятад, Орос, Иран зэрэг 12 орон хамтран зохион байгуулсан тус цэргийн наадамд 37 улс, бүс нутгийн 270 гаруй армийн баг оролцжээ. БНХАУ-ын арми 205 офицер, байлдагчдаас бүрдсэн есөн багийг томилон оролцуулсан байна. Есөн жилийн түүхэн хөгжлийнхөө үр дүнд энэхүү арга хэмжээ нь тодорхой нэр хүнд, нөлөө бүхий олон улсын цэргийн солилцоо, хамтын ажиллагааны нээлттэй тавцан болсон билээ.
Н.Пүрэвжав