Синьхуа агентлагийн мэдээ. Наймдугаар сарын 29-нд НАСА-гийн "Space Launch System" (SLS) нэртэй шинэ пуужинг хөөргөх ажил хөдөлгүүрийн доголдлын улмаас хойшлогдлоо. Тус пуужинг мөн өдөр хөөргөхөөр төлөвлөж байсан юм.
НАСА-гийн "Сансрын хөөргөх систем" хөтөлбөр нь Орион сансрын хөлгийг Америкийн зүүн нутгийн цагаар наймдугаар сарын 29-ний 08:23 цагт Флорида дахь Кеннедигийн сансрын төвөөс хөөргөж, аравдугаар сарын 10-нд дэлхийд буцаан газардуулах төлөвлөгөөтэй байсан аж. Хөөргөхөөс 40 минутын өмнө бүх ажиллагааг гэнэт зогсоосон байна. НАСА мэдэгдэхдээ, пуужингийн нэг хөдөлгүүрийн янданд асуудал гарснаас болж хөдөлгүүр нь хөөргөхөд шаардлагатай хэмжээний дулаан ялгаруулахгүй байснаас хөөргөх ажиллагааг зогсоосон гэжээ. Гэмтлийг хоёр цагийн хугацаанд засаж амжихааргүй байжээ.
Н.Пүрэвжав