AG600M онгоц усан дээрх анхны нислэгээ амжилттай гүйцэтгэжээ
2022-08-30 16:07:13
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын нисэх хүчний үйлдвэрлэлийн корпорацаас  мэдээлснээр, уг  корпорацын бие даан бүтээсэн шинэ загварын гал унтраах зориулалттай AG600M онгоц Хүбэй мужийн Жинмэн хотын Жанхэ нисэх онгоцны буудлаас анхны нислэгээ үйлдсэн гэжээ. 

2022 оны тавдугаар сарын 31-нд AG600M онгоцны туршилтын нислэг амжилттай болсны дараа уг онгоцны дизайны баг, туршин нисэх багтай хамтран онгоцны  дизайныг сайжруулахад  оролцсон  байна. Баг хамт олны хамтын хүчин чармайлтаар AG600M онгоц хуурай газарт анхны нислэгээ хийгээд 100 хоног хүрэлгүй усан дээрх анхны нислэгээ амжилттай гүйцэтгэжээ.