ОУАЭА-ийн шинжээчдийн баг Запорожье руу явж байна
2022-08-30 10:44:38
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ОУАЭХА-ийн ерөнхий захирал Рафаэль Гросси энэ сарын 29-ний өдөр олон нийтийн сүлжээнд өөрийн удирдсан ОУАЭХА-гийн шинжээчдийн баг Запорожьегийн цөмийн цахилгаан станцыг зорьж байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр хүрнэ гэж нийтэлжээ. ОУАЭХА мөн өдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан шинжээчдийн баг Запорожьегийн цөмийн цахилгаан станцын биет хохирол, аюулгүй байдлын систем, ажилтнуудын байдлыг үнэлж, яаралтай цөмийн хамгаалалтын ажил хийнэ гэж мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков мөн өдөр хэлэхдээ, ОУАЭХА-гийн Запорожьегийн цөмийн цахилгаан станцад айлчлах нь нэн шаардлагатай бөгөөд харилцан хамтын ажиллагаанд нээлттэй байр сууриар хандаж, Оросын арми холбогдох хэлэлцээнд оролцоно гэжээ. Шинжээчдийн баг Украйны армийн хяналтад байдаг бүсээр дамжин цахилгаан станцад ирнэ гэж тэр хэллээ. Үүнээс гадна, Запорожье цөмийн цахилгаан станцын эргэн тойронд цэрэггүй бүс байгуулах талаар талууд хэлэлцээгүй гэж Песков мэдэгдэв. Цөмйн цахилгаан станцын бүс дэх хурцадмал байдлыг намжаахын тулд Украинд шахалт үзүүлэхийг Песков Олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

Украины Төрийн мэдээний агентлаг тус өдөр мэдээлэхдээ, “Украины ГХЯ-ны сайд Кулеба мөн өдөр Стокгольмд Шведийн Ерөнхий сайд Андерссон, Гадаад хэргийн сайд Линде нартай хамтарсан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Запорожье цөмийн цахилгаан станцын эргэн тойронд ширүүн мөргөлдөөн болж буйн улмаас шинжээчдийн багийн айлчлал нь ОУАЭА-ийн түүхэнд хамгийн хүндрэлтэй ажиллагаа байх болно. Тэрээр ОУАЭХА-ыг ОХУ-д шахалт үзүүлэхийн тулд бусад улс орнуудтай нэгдэж, Запорожьегийн цөмийн цахилгаан станцаас Оросын ажилтнуудыг хөөн гаргахыг уриалж, "Энэ бол цахилгаан станцын аюулгүй байдлыг хангах цорын ганц арга зам" юм гэжээ.