Туршилтын бүхээг дэх ургамлын нөхцөл сайн байна
2022-08-30 17:08:44
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны долдугаар сарын 24-нд Вэнь Тянь туршилтын бүхээгийг Хятадын Вэньчан сансрын нислэгийн талбайгаас амжилттай хөөргөв. Вэнь Тянь туршилтын бүхээг нь амьдралын экологийн туршилтын кабинет, биотехнологийн туршилтын кабинет, шинжлэх ухааны бээлийн хайрцаг хийгээд бага температурт хадгалах шүүгээ, хувьсах таталцлын хүчний шинжлэх ухааны туршилтын кабинет зэрэг шинжлэх ухааны туршилтын төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Тэдгээрийн дотроос туршилтын дээжийг ачаалсан арабидопсисын үр болон цагаан будааны үр зэргийг Вэнь Тяний туршилтын бүхээгт авчран туршилт хийж байна.

Хятадын Шинжлэх ухааны академийн орон зайн хэрэглээний төв болон Молекулын ургамлын шилдэг төвийн холбогдох хариуцлагатан энэ сарын 29-ний өдөр танилцуулсанаар, одоо арабидопсисын үр болон цагаан будааны үр нэгэнт соёолж, арабидопсисын суулгацаас олон навч ургасан байна. Өндөр иштэй будааны суулгац 30 орчим см болж, богино иштэй будааны суулгац бас 5-6 см өндөр ургаж, өсөлтийн төлөв байдал сайн байна. Цаашид төлөвлөсний дагуу бойжуулахын зэрэгцээ тойрог замд туршилт хийх юм байна.

Долдугаар сарын 28-нд туршилтын дээжийг агуулсан арабидопсисын үр болон цагаан будааны үрийн туршилтын нэгжийг сансрын нисгэгчид Вэнь Тяний туршилтын бүхээгийн амьдралын экологийн ерөнхий туршилтын модульд суурилуулж, долдугаар сарын 29-нд газрын хөтөлбөрийн тарилгын зааврын дагуу туршилтыг эхлүүлэв. Хятадын Шинжлэх ухааны академийн Сансрын хэрэглээний төвийн судлаач, нисгэгчтэй сансрын инженерийн орон зайн хэрэглээний системийн Вэнь Тянь туршилтын бүхээгийн ахлах зохион бүтээгч Жао Липин хэлэхдээ:

“Зургийн мэдээллийн дүн шинжилгээний дагуу цагаан будаа болон арабидопсисын үр хэвийн соёолж, өсөлтийн төлөв байдал сайн байна. Цаашид төлөвлөсний дагуу бойжуулахын зэрэгцээ тойрог замд туршилт хийх болно” гэжээ.

Арабидопсис ба цагаан будаа нь хүнсний ногоо болон үр тариаг төлөөлдөг хоёр төрлийн загвар ургамал юм. Нисгэгчтэй сансрын гүний хэмжилт судалгаа гүнзгийрэн хөгжихийг дагалдан, хүн төрөлхтөн урт хугацаагаар сансрын хайгуул хийхэд шаардагдах хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх ёстой. Ингэхэд сансарт хүнс үйлдвэрлэх хэцүү асуудлыг шийдэх ёстой байдаг.

Төслийг хариуцагч, Хятадын Шинжлэх ухааны академийн Молекулын ургамлын шилдэг төвийн судлаач Жэн Хуйчюн цагаан будаагаар жишээ болгон, сансрын бичил таталцлын орчноос ургамлын өсөлт бойжилт, тэр ч байтугай жимс жимсгэнэ зэрэгт үзүүлэх нөлөөг танилцуулсан байна.

Жэн Хуйчюн хэлэхдээ: Энэхүү туршилтын зорилго бол сансрын станцад арабидопсис ба цагаан будаа тариалах судалгааг үрээс үр хүртэлх амьдралын бүх мөчлөгийн туршид бойжуулан судалж, ургамлын цэцэглэлтийг хянахын тулд сансрын орчны хүчин зүйлсийг ашиглахыг хайн судалж, жижиг хаалттай орон зайд ургамлын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжит арга замуудын хайн олж, үүний зэрэгцээ сансрын нисгэгчид тойрог замд байгаа дээжийг цуглуулж, хөлдөөгүүрт хадгалан, шинжилгээнд буцааж өгөх болно. Ургамлын цэцэглэлтийн орон зайн бичил таталцлын зохицуулалтын гол зангилаа генийг тодорхойлон түүнд функциональ баталгаажуулалт хийж, сансар огторгуй дахь бичил таталцлын орчинд зохицсон элбэг, өндөр чанартай ургацыг бий болгох дараагийн алхмыг молекулын элементүүдээр хангах явдал юм гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, арабидопсисын суулгацаас олон навч ургасан байна. Өндөр иштэй будааны суулгац 30 орчим см өндөрт хүрч, богино иштэй будааны суулгац бас 5-6 см өндөр ургаж, өсөлтийн төлөв байдал сайн байна.

Сансрын орон зайн хэрэглээний системийн Вэнь Тянь туршилтын бүхээгийн үүрэг зорилго нь амьдралын шинжлэх ухаан болон биотехнологийн судалгаанд тулгуурладаг. Хятадын Шинжлэх ухааны академийн сансрын хэрэглээний төвийн судлаач, нисгэгчтэй сансрын инженерийн орон зайн хэрэглээний системийн Вэнь Тянь туршилтын бүхээгийн ахлах зохион бүтээгч Жао Липин хэлэхдээ: Өнөөг хүртэл сансрын орон зайн хэрэглээний системийн даацын ачаалал хэвийн, тогтвортой ажиллаж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Вэнь Тянь туршилтын бүхээгийг тойрог замд оруулснаас хойш туршилтын кабинет болон тойрог зам дээрх туслах төхөөрөмж бүр төлөвлөгөөний дагуу энэ үе шатан дахь тойрог замын туршилтыг гүйцэтгэсэн бөгөөд туршилтын үр дүн хэвийн, урьдчилсан хүлээлттэй нийцэж байна. Амьдралын экологийн туршилтын кабинет тойрог замд туршилтын ажил хийж байна” гэжээ.

Жао Липин хэлэхдээ: Энэ оны наймдугаар сараас 10-р сар хүртэл амьдралын экологийн туршилтын кабинетийн тойрог зам дээрх туршилтыг хийх болно. Биотехнологийн туршилтын кабинет болон амьдралын экологийн туршилтын кабинетуудын модулийн тогтмол шалгалтыг өрнүүлж, хувьсах хүчний шинжлэх ухааны лабораторийн кабинет, шинжлэх ухааны бээлийн хайрцаг хийгээд бага температурт хадгалах шүүгээ зэргийг тойрог замд турших болно. Цаашид эрчим хүчний тоосонцор илрүүлэгч, плазмын суурин дүрс мэдрэгчийг бүхээгийн дотор угсрах, өөрөө хэмжилт шалгалт хийх, бүхээгийн гадна суурилуулах, тойрог замд хэмжилт туршилт хийх, тойрог замд ажиллах зэрэг ажлуудыг хийх болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “"Шэньжөү 15"-ыг буцаж ирэхээс өмнө сансрын орон зайн хэрэглээний систем нь төрөл бүрийн шинжлэх ухааны туршилтын кабинетийг тойрог замд турших ажлыг дуусгаж, цаашид тойрог замд туршилтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна” гэжээ.