Синьхуа агентлагийн мэдээ: Пакистаны Ерөнхий сайд Шабаз Шариф энэ сарын 30-нд Исламабад дахь ордондоо хэвлэлийн бага хурал хийлгэж, тус улсад тохиолдсон үерийн гамшгийн хор хохирлыг арилгахад эд материалаар тусалсан Хятад улсад талархаж буйгаа албан ёсоор илэрхийлжээ.
Мөн өдөр хүмүүнлэгийн тусламжийг тээсэн Хятадын Y-20 тээврийн онгоц Пакистаны Карачи хотод газарджээ.
Шабаз Шариф хэлэхдээ, "Байгалийн гамшгийн эсрэг тууштай ажиллах нь Пакистаны засгийн газрын өнөөгийн гол зорилт юм. Үерийн улмаас манай улсын олон иргэд орон гэргүй болж, мөн тариалангийн талбай усанд автсанаар ургац алдаж, Пакистаны хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд хүнд сорилт тулгарлаа. Гамшгийн дараах сэргээн босголт болон хохирсон иргэдийг тохинуулах ажилд наадаж 10 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа тул бидэнд тусламжийн халуун гараа сунгахыг олон улсын нийгэмлэгээс хүсэж байна" гэжээ.
Пакистаны гамшгаас хамгаалах үндэсний агентлаг энэ сарын 30-нд мэдэгдэхдээ, зургадугаар сарын дунд үеэс хойш Пакистанд хүчтэй аадар бороо орсны улмаас байгалийн гамшиг болж 1136 хүн амиа алдаж, 33.04 сая гаруй хүн хохирогч болоод байна гэжээ.