Тайваньд хэт ач холбогдол өгч байна гэж буруутгажээ
2022-08-31 19:09:22
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Хятад улсыг Тайваний нөхцөл байдалд хэт ач холбогдол өгч байна гэж буруутгасантай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь энэ сарын 31-ний өдөр хэвлэлийн бага хурал хийлгэн, Тайваний өнөөгийн хурцадмал байдлын шалтгаан маш тодорхой бөгөөд асуудлын зөв буруу нь илт ойлгомжтой гэжээ.

Жао Лижянь онцлохдоо, Америкийн хийх ёстой зүйл бол нэг Хятадын зарчмыг гуйвуулахаа зогсоож, бусад орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг баримтлах явдал гэжээ.