Орон нутгийн цагаар наймдугаар сарын 30-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Оросын удирдагч асан Михаил Горбачев таалал төгссөнийг зарлан эмгэнэл илэрхийлжээ.
Антонио Гутерриш мөн НҮБ-ын нэрийн өмнөөс Михаил Горбачевийн ард гэрийнхэн болон ОХУ-ын ард түмэн, Засгийн газарт эмгэнэл илэрхийлсэн байна.
Наймдугаар сарын 31-нд "РИА Новости" агентлаг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлсэн үгнээс иш татан мэдээлснээр, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Михаил Горбачевийн таалал төгссөнд гүнээ эмгэнэсэн бөгөөд энэ сарын 31-ны өглөө өөрийн биеэр эмгэнэлийн цахилгаан илгээсэн гэжээ.
Орон нутгийн цагаар наймдугаар сарын 30-ны шөнө ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын харъяа клиникийн төв эмнэлэг мэдэгдэл гаргаж, ЗХУ-ын удирдагч асан Михаил Горбачев Москвагийн төв эмнэлэгт 91 насандаа таалал төгссөн гэжээ.