Японд ковидын нас баралт нэмэгджээ
2022-08-31 10:40:11
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Японы өргөн нэвтрүүлгийн корпорацын  статистик мэдээгээр, энэ сарын 30 гэхэд  Японд цар тахлын халдвар авсан тохиолдол 152546-аар нэмэгдсэн бол нас барсан тохиолдол 319 болжээ. Сүүлийн хагас сарын хугацаанд Японд ковидоор нас барсан хүний тоо өдөрт 200 гаруйгаар нэмэгджээ.

Тус улсад цар тахлын долоо дахь давлагаа дэгдсэн бөгөөд долдугаар сарын 14-нд Японд батлагдсан тохиолдлын нийт тоо 10 саяыг давсан байна. Мөн наймдугаар   сарын 30-ны байдлаар цар тахлын халдвар авсан нийт тохиолдол 18.8 орчим саяд хүрч, өдөрт дунджаар 190 мянган  тохиолдол нэмэгдсэн. Үүнээс гадна Японд ковидын нас баралт огцом нэмэгдэж, энэ сарын сүүлч гэхэд энэ өвчнөөр амиа алдсан нийт тохиолдол 39617-д хүрчээ.  

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамнаас гаргасан цар тахлын хамгийн сүүлийн үеийн тайлангаас харахад, улсын хэмжээнд эмнэлгийн орны ашиглалтын түвшин өндөр хэвээр байгаа бөгөөд эрүүл мэндийн систем маш их ачаалалтай ,  хүнд хэлбэрийн өвчний шинж тэмдэгтэй  тохиолдлын тоо болон  нас баралтын тоо өсөх хандлагатай болоод байна гэжээ.