Синьхуа агентлагийн мэдээ. Хятадын аж үйлдвэр, холбоо мэдээллийн яамны мэдээлснээр, оны эхний долоон сард Хятад улсын электроникийн үйлдвэрлэл тогтвортой өсөж, жилийн орлого нь 20 сая юаниас давсан тус үйлдвэрлэлийн нэмүү өртөг нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 9.8 хувиар нэмэгджээ.
Үйлдвэрлэл тогтвортой өсөхийн зэрэгцээ экспортын хэмжээ ч тасралтгүй нэмэгдэж байна. Энэ оны эхний долоон сард жилийн орлого нь 20 сая юаниас давсан тухайн үйлдвэрлэлийн салбарын экспортын нийлүүлэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар өссөн байна.
Мөн аж ахуйн нэгжүүдийн орлого тогтвортой нэмэгдэж байна. Оны эхний долоон сард жилийн орлого нь 20 сая юаниас давсан электроникийн үйлдвэрлэлийн нийт орлого нь 8 их наяд 290 тэрбум 700 саяд хүрч, өнгөрсөн хагас жилийн хэмжээнээс 0.2 нэгжээр нэмэгдэв.
Н.Пүрэвжав