Дэлхийн банкны тайлангаас харахад, “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт нь 2030 он гэхэд хамтрагч орнуудын худалдааг 2.8-9.7 хувь, дэлхийн эдийн засгийг 1.7-6.2 хувь нэмэгдүүлэхээс гадна бүтээн байгуулалтын үр өгөөжөөр нэн ядуу, эсвэл ядуу амьдралтай олон сая хүн ардын амьдрал сайжрах бололцоо бий гэж тэмдэглэсэн байна. Олон бүтээн байгуулалтаас харахад, эрүүл, эко, дижитал, инновацийн салбар нь “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны шинэ өсөх цэг болжээ.