Хятадын нисгэгчид задгай сансарт гарчээ
2022-09-01 19:34:12
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд "Шэньжөү 14" сансрын хөлгийн нисэгчийн багийнхан анх удаагаа бүхээгээс гарч задгай сансарт ажиллажээ.

15:48 цагт сансрын нисэгчид Вэньтянь туршилтын бүхээгийн хаалгыг хаасны дараа сансрын нисгэгчид Чэнь Дүн, Лю Ян нар задгай сансарт өмсөх хувцсаа өмсөж, бүхээгээс гарах олон бэлтгэл ажлуудыг гүйцэтгэсэн байна.

18:26 цагт сансрын нисгэгч Чэнь Дүн Вэньтянь туршилтын бүхээгийн  агаарын түгжээний хаалгыг онгойлгов. Дараа нь Чэнь Дүн, Лю Ян нар бүхээгийн гадаа ажиллаж, Цай Шюжэ үндсэн бүхээгт туслах үүрэг гүйцэтгэн, Вэньтянь туршилтын бүхээгт өргөтгөсөн насос суурилуулах, туршилтын бүхээгийн панорамик камерыг дээшлүүлэх зэрэг олон төрлийн үүргийг хамтран гүйцэтгэжээ. Бүхээгээс гарах үйл ажиллагаа долоон цаг орчим үргэлжилнэ.